next prev

Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо

Хоолны шингэцийг сайжруулна

Хоол боловсруулах энзимүүдийг агуулдаг учраас хоол боловсролтыг сайжруулж, гэдэс дүүрэх, унгуулах зэрэг шинж тэмдгүүдийг арилгадаг. 

Хоол боловсруулах замын булчинг чангаруулах

Алое верагийн дотоод хэсгийн шүүсэнд агуулагддаг бага хэмжээний алоин нь гэдэсний булчингийн тонусыг сайжруулах буюу хоол боловсруулах тогтолцоонд тоник (чангаруулах) үйлдэл үзүүлдэг. Харин бүхэл навчны шүүс нь их хэмжээний алоиныг агуулдаг учраас хүчтэй туулгах үйлчилгээтэй. Алоин нь их тунгаараа маш их базлалт, агшилт өгдөг болохоор өнөө үед өтгөн хаталтанд хэрэглэхээс татгалзах болсон.

Цээж хорсолтыг намдаах

Алое вера шүүс нь ходоодны хүчиллэгийг (1.88 нэгжээр) бууруулдаг учраас цээж хорсох, гашуу оргих шинжүүдийг намдаадаг. Мөн ходоодны агуулагдахуун нарийн гэдэс рүү шилжих хугацааг удаашруулж, ходоодонд хоол боловсролтыг сайжруулдаг нь тогтоогдсон. 

Хоол боловсруулах замын салст давхаргыг бүрхэж, хамгаалан, нөхөн төлжүүлэх

Алое верад агуулагдах мукополисахаридууд нь гэмтсэн ходоод, гэдэсний салст давхаргыг бүрхэж, хамгаалах давхаргыг үүсгэснээр бүрэн боловсрогдоогүй хоолны үлдэгдэл, нян, вирүс зэргийг цусанд нэвтрэхээс сэргийлдэг. Түүнчлэн эд, эсийг нөхөн төлжүүлж, салст давхаргын шарх, гэмтлийг эдгэрүүлдэг. 

Гарч болох гаж нөлөө

Ууж хэрэглэх үед дотор муухайрч, бөөлжих, суулгах нөлөө илэрч болзошгүй. Мөн цусны сахар бууруулах үйлчилгээтэй тул чихрийн шижинтэй хүмүүс болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. 

Түрхэж хэрэглэх үед загатнах, улайх, тууралт гарах зэрэг харшилын шинж тэмдгүүд илрэх нь Алое вера ургамалд харшилтайг илтгэх ба хэрэглэж болохгүй.